CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р бага хурал

11-30-2021 15:56

Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р хурлын нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 29-нд Бээжингээс цахимаар оролцож, үг хэлсэн байна. Ардын их хурлын ордонд Хятад болон Африкийн 53 улсын төрийн далбаа найрамдлын уур амьсал дунд жигдэрчээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Африкийн хооронд дипломат харилцаа өрнүүлж эхэлсний 65 жилийн ой энэ жил тохиож байна. 65 жилийн турш, Хятад, Африк хоёр тал нь империализм, колоничлолын эсрэг тэмцлийн явцад эвдэршгүй ахан дүүсийн найрамдалт харилцааг бий болгож, хөгжил, сэргэн мандалтын аянд өвөрмөц хамтын ажиллагааны замыг нээж, олон улсын хоорондын ээдрээ будлиантай өөрчлөлтийн явцад, харилцан туслалцсан гайхамшигт хуудсыг бичиглэж иржээ. Ийнхүү шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгохын тод жишээг үзүүлсэн юм гэжээ.

Хятад, Африкийн найрамдал хамтын ажиллагааны үзэл санаа нь Хятад, Африкийн хамтын цогц, зовлон жаргалаа хамтатгасан бодит зураглал бөгөөд найрамдалт харилцаагаа залгамжлан хөгжүүлэх эрч хүчийн эх үүсвэр юм. Хятад улс Африкийн орнуудын гүн зузаан найрамдлыг хадгалж явна хэмээн Ши Жиньпин дарга онцоллоо.

Ши Жиньпин шинэ эринд Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах талаар дөрвөн санал дэвшүүлэв.

Нэгд, эв санаа нэгтэйгээр цар тахлын эсрэг тэмцэхээ баримтална. Африк дах вакцины хүртээмжтэй байдал, боломжийн үнийг баталгаажуулахын төлөө ажиллана. 

Хоёрт, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээг тэлж, ядуурлыг бууруулах туршлагаа хуваалцан, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Гуравт, ногоон хөгжлийг дэмжинэ. Ногоон, нүүрстөрөгч багатай үзэл баримтлалыг санаачилж, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг идэвхтэй хөгжүүлж, тогтвортой хөгжлийн чадавхыг тасралтгүй нэмэгдүүлнэ. 

Дөрөвт, шударга ёсыг сахин хамгаална. Дэлхийн хөгжил дэвшилд олон ургальч үзэл хэрэгтэй. Энх тайван, хөгжил, эрх тэгш, шударга ёс, ардчилал, эрх чөлөө бол бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл. Улс орон болгон өөртөө тохирсон хөгжлийн замаар замнахыг бид хүндэтгэж, хөгжиж буй улс орны эрх ашгийг хамгаална. 

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Африкийн холбооноос дурдсан 2022 он гэхэд Африк тивийн хүн амын 60 хувь нь Covid-19 вирусын эсрэг вакцинд хамрагдах зорилтыг  биелүүлэхийг дэмжихийн тулд Хятад улс Африкийн талд 1 тэрбум тун вакцин нэмж нийлүүлэх бөгөөд эдгээрээс 600 сая тун вакциныг буцалтгүй тусламжаар олгож, 400 сая тунг нь Хятадын талын компани болон Африк тивийн холбогдох орон хамтран үйлдвэрлэх зэрэг хэлбэрээр хангах болно. Хятад улс түүнчлэн Африк тивийн орнуудад туслан, эмчилгээ эрүүл мэндийн 10 төсөл хэрэгжүүлж, Африк тивд эмчилгээний 1500 ажилтан болон олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнийг томилох болно гэж мэдэгдэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр