БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Шермантай уулзав
08-13-2021 12:36
Америкт суугаа Хятадын Элчин сайд Чэнь Ган энэ сарын 12 -ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын байнгын орлогч Шермантай уулзав. Шерман Чэнь Ганг АНУ-д шинэ үүрэгт ажилд томилогдсонд баяр хүргэж, АНУ -ын Төрийн департамент түүнд үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэв.
Үүрэгт ажлаа явуулахад нь АНУ дэмжлэг үзүүлж, тусалж байгаад Чэнь Ган талархал илэрхийлээд, Хятад, Америкийн өнөөгийн харилцаа шинэ зангилаан дээр байна. Шинэ жилийн баярын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүдийн утсаар ярьж тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, АНУ-тай цаг тухайд нь харилцаа холбоотой байж, Хятад, Америкийн тогтвортой, хяналттай, бүтээлч харилцааг ахиулахыг хичээх болно гэжээ.
Хоёр тал мөн харилцан анхаарал хандуулж буй асуудлаар санал солилцож, яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцов.