Хятадаас Монголд бэлэглэсэн 300 мянган тун вакциныг хүлээлгэн өгөх ёслол болов
02-23-2021 16:04
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт бэлэглэсэн “Синофарм” үйлдвэрийн 300.000 тун вакциныг ачсан МИАТ-ийн B767-300 тусгай үүргийн онгоц Бээжин хотоос 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 21:33 цагт хөөрч тухайн шөнөдөө Монгол улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрсэн аж. БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Цай Вэньрүй болон Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан нар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн очиж вагцийн гардуулан өгөх, хүлээн авах ёслолд оролцов.
Энэ сарын 22-ны өдрийг хүртэл Монгол улсад COVID-19 өвчин халдварын тохиолдол 2693, үүнд нас барсан 6 тохиолдол, эдгэрсэн 1933 тохиолдол байна. COVID-19 халдвар үүссэнээс хойш Монгол улс олон улс оронтой идэвхтэй хамтран ажиллаж өвчин халдварын эсрэг ажилд амжилт олсоор байгаа юм.